Монгол гаралтай сагсчин И Гын Хви (27 настай, Х.Болдсүх) 2025 оны хоёрдугаар сард БНСУ-ын шигшээ багийн тамирчнаар сонгогджээ.
Тэрбээр 2009 онд 11 настайдаа Солонгост очсон бөгөөд Солонгосын иргэншилгүй учраас шигшээ багийн бүрэлдэхүүнд нь багтаж олон улсын тэмцээн, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй байсан юм. Улмаар 2018 онд их сургуулийн хоёрдугаар курст байхдаа БНСУ-ын иргэншилтэй болсон байдаг. Тэгвэл энэ оны хоёрдугаар сард БНСУ-ын шигшээ багийн тамирчнаар сонгогджээ.