Иргэн О автомашинтайгаа нуурын мөсөнд цөмөрч, живсэн байсныг татан гаргажээ

Иргэн О автомашинтайгаа нуурын мөсөнд цөмөрч, живсэн байсныг татан гаргажээ

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг  32 дугаар хороо “Хун” нуурын мөс цөмөрч суудлын автомашин живсэн тухай дуудлагыг гуравдугаар сарын 11-ний өдрийн 18:00 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О /27 настай, эрэгтэй/  “Toyota Chaser” загварын автомашинтай нуурын мөсөн дээгүүр явж байхад нь мөс цөмөрч 2 метр гүн усанд живсэн байсныг ажиллаж татан гаргасан.