Улсын арслан Ц.Бямба-Отгон энэ бямба гарагт болох "Өвөрхангай бидний нутаг" тоглолтод  дуулна

Улсын арслан Ц.Бямба-Отгон энэ бямба гарагт болох "Өвөрхангай бидний нутаг" тоглолтод дуулна

Монгол Улсын арслан Ц. Бямба-Отгон, дуучин Э.Баярмаатай хамтран “Өвөрхангай бидний нутаг” тоглолтод дуулж, үзэгч түмнийхээ сонорыг мялаах гэнэ. Тоглолт Монголын хүүхдийн ордонд гуравдугаар сарын 6-ний өдөр ганцхан удаа болох аж.
 
Улсын арслан Ц.Бямба-Отгоны хувьд чансаагаараа дээгүүрт бичигдэж буй бөхчүүдийн нэг.  Тэрбээр сар шинийн барилдаанд түрүүлэх бөхчүүдийн таамагт бичигдэж байсан ч хоёрын даваанд өвдөг шороодсон юм.
 

Ц.Бямба-Отгон 1995 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн. “Их Монгол хүчтэн” дэмжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 034-р анги, Нутгийн буян группийн бөх юм.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө