Маргааш буюу "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн битүүний өдөр TV5 телевизээр "Малчны баяр" нэвтрүүлэг цацагдах юм байна.
ВИДЕО:
Тодруулбал, ТV5 телевизээс бэлтгэн хүргэдэг “Малчны баяр” нэвтрүүлгийн Модон могой жилийн сар шинийн баярын дугаарт эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөхийн зэрэгцээ эх дэлхийгээ хайрлан хамгаалж, өөрсдийн нэрэмжит ногоон төгөл бий болгосон Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн малчин Ц.Жаргалсайхан, Ж.Оюунгэрэл нар оролцлоо.
Хамгийн сонирхолтой нь энэ удаагийн нэвтрүүлэгт мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уригдан оролцож, хөдөлмөрч малчдын хотонд зочилж буй юм.
Үзэгч та бүхэн тал нутагтаа эзэн нь байж, таван хошуу малаа өсгөн буй эгэл жирийн малчин гэр бүлийн аж амьдрал, үүх түүх болоод Төрийн тэргүүнтэй уулзсан гэнэтийн уулзалтын талаарх сонирхолтой нэвтрүүлгээ сар шинийн битүүний өдөр буюу 2025.02.28-ны үдэш TV5 телевизийн эфирээр хүлээн авч үзээрэй.