УДЭТ-ийн жүжигчин Б.Шинэбаярт “Алтан гадас” одон хүртээнэ

УДЭТ-ийн жүжигчин Б.Шинэбаярт “Алтан гадас” одон хүртээнэ

XVII жарны "Элдэв эрдэнэ" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Б.Шинэбаярыг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдах болжээ. 

Жүжигчин Б.Шинэбаяр нь “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийн "Модунь Шаньюй" хааны дүрийг чадварлагаар бүтээсэн бөгөөд тус бүтээл нь Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа 2025 оны 04-р сарын 25, 26-ны өдрүүдэд тоглох юм.