"Blackpink" хамтлагийн гишүүн Лиса "Оскар"-ын шагнал гардуулах ёслолд үзүүлбэр үзүүлэх анхны к-поп уран бүтээлч боллоо

"Blackpink" хамтлагийн гишүүн Лиса "Оскар"-ын шагнал гардуулах ёслолд үзүүлбэр үзүүлэх анхны к-поп уран бүтээлч боллоо

97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол 2025 оны гуравдугаар сарын 2-нд Лос Анжелес хотын Холливудын Долби театрт болно.

Шагнал гардуулах ёслолын үеэр 2024 онд нээлтээ хийсэн кинонуудад 23 төрлийн Оскарын шагнал гардуулах бөгөөд ёслолын ажиллагааг ABC телевиз болон Hulu сувгаар шууд дамжуулна. Энэ жилийн хувьд Эмилиа Перез 13 төрөлд нэр дэвшсэнээр хамгийн олон номинацид нэр дэвшиж байгаа аж. Мөн Ariana Grande үзүүлбэр үзүлэхээс гадна LISA, Doja Cat, Raye нар хамтран Оскарын шагнал гардуулах ёслолд үзүүлбэр үзүүлэхээр болжээ. Ингэснээр Blackpink хамтлагийн гишүүн Лиса Оскарын шагнал гардуулах ёслолд үзүүлбэрээ үзүүлж буй анхны К-Поп уран бүтээлч болж байна.