XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярын босгон дээр УДЭТ жүжигчин Ж.Оюундарь, М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг шагнахаар болсон билээ. Тэгвэл найруулагч А.Миеэгомбо өөрийн цахим хуудаснаа дараах сэтгэгдлийг хуваалцжээ.
Тэрбээр, "Жил бүрийн цагаан сар, наадмын өмнө бүр би "Монгол Улсын Гавьяат жүжигчин" цолоо хүртэх ёстой ч хүртээгүй олон жил болж буй Өлзийн Наранбаатар, Очирбатын Оюун, Намсрайн Ялалт, Сүхээгийн Ариунбямба гэдэг энэ дөрвөн сайхан уран бүтээлчээ хүлээдэг. Даанч тодорхойлох газар үгүй гээд бусдад нь өгдөг бололтой юм билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар дүрэм журам, зарчим ярихаасаа улдаар ийм тохиолдолд хэрхэн яаж шийдэх вэ, гарц гаргалгаа юу байна гэж шийдэл хайдаг баймаар санагдана. Ийм байдлаар ард түмний уухайлан дэмжихүйц маш олон хүн зүй бусаар үлдэн хоцорч байгаа шүү! Дотор нь ажилладаг улсууд байвал Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар гуайд дуулгана биз ээ" хэмээн бичсэн энэ байр суурьтай олон мянган үзэгчид санал нийлж байгаагаа уламжлан, сошиал орчинд түгээж байна.