Залилангийн хэрэгт сэжиглэгдсэн хятад иргэдийг авч ирэх ажиллагаа явуулж, 200 гаруй сэжигтнийг баривчилжээ

Залилангийн хэрэгт сэжиглэгдсэн хятад иргэдийг авч ирэх ажиллагаа явуулж, 200 гаруй сэжигтнийг баривчилжээ

Хоёрдугаар сарын 20-ний өдөр залилангийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн Мьянмарын Мявадди бүсэд байгаа хятад хүмүүсийг Хятадын цагдаа нар Тайландаар дамжуулан Хятадын иргэний агаарын тээврийн онгоцоор тээвэрлэн эх оронд нь авч иржээ.

Эхний ээлжинд 200 гэмт хэргийн сэжигтнийг дөрвөн онгоцоор буцаан авч ирэх аж. Улмаар цаашид залилангийн хэрэгт сэжиглэгдсэн Хятадын 800 гаруй хүнийг эх оронд нь буцаан авч ирнэ гэж мэдээлжээ. Энэ нь Хятад, Мьянмар, Тайландын олон улсын цагдаа, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааны томоохон үр дүн юм.