Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Л.Рубиалес тус улсын шигшээ багийн тоглогч Ж.Хермосог үнссэн хэргээр шүүгдсэн.
Тодруулбал, 2023 оны наймдугаар сард Л.Рубиалес эмэгтэйчүүдийн дэлхийн аваргад Испанийн баг ялсны дараа довтлогчийн уруул дээр үнссэн хэрэг гарсан байна. Харин дасгалжуулагч Л.Рубиалес энэхүү үйлдлээ "харилцан талархлын дохио" гэж мэдэгдсэн ч, түүний үйлдлийг бэлгийн дарамт хэмээн үзэж холбогдох хүмүүс прокурорын байгууллагад хандаад байсан юм. Иймд Испанийн прокурорын газраас Л.Рубиалесийг 2 жилийн хорих ял оноох яллах дүгнэлт үйлдээд байсан юм.
Тэгвэл Испанийн шүүх орон нутгийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан Л.Рубиалесийг хөлбөмбөгчин Ж.Хермосог зөвшөөрөлгүй үнссэн хэргээр 10,800 еврогоор торгож, Л.Рубиалесийг тамирчинтай 200 метр ойртохыг хориглосон байна.
Эх сурвалж: BBC