БНСУ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сок Ёолд холбогдох хэргийн урьдчилсан шатны анхны шүүх хурал Сөүлд өнөөдөр болж байна.
Өнөөдрийн шүү ххурлаар хэргийн гол шалтгаан нөхцөлийг тогтоох, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг төлөвлөх зорилготой урьдчилсан шатны хэлэлцүүлэг болох бөгөөд Ерөнхийлөгч Юн Сок Ёол өөрийн биеэр хүрэлцэн очжээ.
Юн Сок Ёол болон түүний өмгөөлөгчдийн зүгээс өмнөх хурлууд дээр, түүнийг хэрхэвч бүрэн хэмжээний цэргийн онц байдал зарлах санаа байгаагүй, гагцхүү улстөрийн гацаанаас гарах үүднээс анхааруулах арга хэмжээ авах зорилготой үйлдэл хийсэн гэж мэдүүлж байсан. Үүний зэрэгцээ өнөөдрийн шүүх хурлын үеэр шүүхийн гадаа олон хүн цугларч болзошгүйгээс шүүхийн эргэн тойронд 3200 алба хаагчдыг дайчлан харуул хамгаалалтыг чангатгасныг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна. Шүүхийн шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.