Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар ажиллахаар болжээ

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар ажиллахаар болжээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.02.19/ болж Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг удирдан зохион байгуулах багийг сонголоо.

Тодруулбал, найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар ахлагчтай багийг дэмжихээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас санал оруулж, Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжлээ.

Мөн энэхүү хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах төсвийг эцсийн байдлаар гаргаж, төсөвт өртөгтөө багтааж зохион байгуулахыг салбар хороодын дарга нарт даалгалаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын бэлтгэлийн явцтай зургаадугаар сарын 15-нд танилцахаар тогтлоо" гэв.