Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатарыг 2025 оны 02 сарын 17-ны даваа гарагт эцсийн замд нь үдэх үйл ажиллагаа болно. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатартай салах ёс гүйцэтгэх ёслол 2025 оны 02 сарын 17-ны даваа гарагийн 07:40-09:10 цагийн хооронд Дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгуулах тул төрөл төрөгсөд, хэвлэл мэдээллийн салбарынхан, найз нөхөд, хамтран зүтгэгч та бүхнийг хүрэлцэн ирж эрхэм хүмүүнийг эцсийн замд нь үдэн гаргаж, салах ёс гүйцэтгэхийг хүсье.
