Б.Баатарыг "Монгол хаан" жүжгээр мөнгө угаасан хэмээн шалгаж байгаа гэдгийг тус төслийн гүйцэтгэх продюсер А.Баярцэцэг мэдэгдлээ

Б.Баатарыг "Монгол хаан" жүжгээр мөнгө угаасан хэмээн шалгаж байгаа гэдгийг тус төслийн гүйцэтгэх продюсер А.Баярцэцэг мэдэгдлээ

Найруулагч Б.Баатарыг залилах, мөнгө угаах гэсэн зүйл ангиудаар хуулийн байгууллагаас яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан байдаг. 

Харин прокуророос Б.Баатарыг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай хэмээн үзэж, шүүхэд хандаад байсныг өнөөдөр /2026.10.02/ Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх уг саналыг 13:30 цагт хэлэлцэхээр болсон байдаг. 

Тэгвэл уг шүүх хурал дөнгөж сая /14:20/ эхэлсэн байна. Учир нь Б.Баатар тус шүүх хурал өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан бөгөөд түүний хүсэлтийг шүүх хүлээн авсан бөгөөд Б.Баатар дөнгөж саяхан шүүх танхимд ирж, хурал эхэлжээ. 

Найруулагч Б.Баатарыг "Монгол хаан" жүжгээр мөнгө угаасан хэмээн үзэж, шалгаж байгаа гэдгийг тус жүжгийн гүйцэтгэх продюсер А.Баярцэцэг мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар "Б.Баатар найруулагчийг "Монгол хаан" төслийг Соёлын яамнаас 20 сая ам.доллар авч, гадаадын компанийг хөлсөлж аваад Лондонд жүжгээ тавьсан" хэмээн буруутгаж, мөнгө угаасан хэргээр шалгаж байгаа юм билээ. Бид хоёр жилийн хугацаанд санхүүгийн тайлан бичиг баримтаа хангалттай өгсөн. Мөн өчигдрийн жагсаалтай холбоотойгоор мөн Б.Баатарыг зохион байгуулсан хэмээн гүтгэж, өнөөдөр маш хурдтайгаар баричлах гэж байна" хэмээн мэдэгдлээ.