Цасан нурангийн улмаас Непалд 15 хүн амиа алджээ

Цасан нурангийн улмаас Непалд 15 хүн амиа алджээ

Непалын Хималайн нуруун дахь Химлунг Химал оргилын уулчдын бааз руу цасан нуранги буусны улмаас 15 хүн амиа алдсаныг тогтоосон бөгөөд сүүлчийн 16 дахь хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Тодруулбал, Уулын хөтөч, тогооч нар болон уулчдаас бүрдсэн хоёр багийнхан 7126 м-ийн өндөр дэх баазад ирж, олс тавьж, бэхэлгээ хийж байх үед ням гаргийн өглөө цасан нуранги буусан байна. Мананг тойргийн засаг захиргааны орлогч дарга Кришна Прасад Паудел-ийн ярьснаар, пүрэв гаргийн байдлаар байгалийн гамшигт нэрвэгдэн сураггүй алга болсон 16 хүнээс 15-ынх нь цогцсыг олоод байна. Үлдсэн нэг хүний эд хэрэглэлийг олсон боловч өөрөө олдоогүй байгаа аж.