Г.Дамдинням: ОХУ Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн АИ-92 автобензинийг дотооддоо хэрэглэдэг болсноор манайд ирэх нийлүүлэлт багассан

Г.Дамдинням: ОХУ Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн АИ-92 автобензинийг дотооддоо хэрэглэдэг болсноор манайд ирэх нийлүүлэлт багассан

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны шуурхай штаб  Ерөнхий сайдын өрөөнд хуралдлаа. АҮЭБ-ын сайд Г.Дамдинням шуурхай штабын хурлын талаар болон шатахуун түлшний хангамжийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Манай улс сардаа 75 мянган тонн АИ-92 хэрэглэдэг. Бид наймдугаар сард 54 мянган тонн орчмыг оруулж ирсэн. Есдүгээр сард 62 мянга болсон. Тиймээс АИ-92 шатахууны орж ирэх хэмжээ багассан учраас нийлүүлэлтийн гаралтай шок маань дуусахгүй байна. Энэ зөвхөн Монгол Улсад тохиолдож байгаа асуудал биш. Хоёр хоногийн өмнө ОХУ экспортын мэдээллээ нууцлах ерөнхийлөгчийн зарлига гаргаж хэрэгжүүлж байна. ОХУ-д 34 нефть боловсруулах үйлдвэр байдаг. Үүнээс 24 нь нэгээс дээш удаагийн дроны цохилтод өртсөн. ОХУ дотооддоо Евро-2, Евро-3 төрлийн эсвэл найруулсан шатахуун хэрэглэхийг хориглодог байсан бол үүнийг чөлөөлчихсөн. Үр дүнд нь Евро-2 төрлийн автобензин үйлдвэрлэж, Киргизстан болон Монгол Улсад нийлүүлдэг автобензинээ дотооддоо хэрэглэж эхэлж байгаа. Ингэснээр манайд сард 75 мянган тонн бензин нийлүүлдэг байсан бол 50 мянга орчим тонныг нийлүүлж байгаа.  Бидний хувьд улсын хэмжээний агуулах савны нөөц их муу. 30-аад жилийн хугацаанд энэ чиглэлд ямар ч бодлого хэрэгжүүлээгүй. Аравдугаар сард байдал хэвийн болох байх" хэмээн ярилаа. 

ВИДЕО: