Израилийн Ерөнхий сайд Нетаньяхуг баривчлах шийдвэр гаргасан Гаагийн шүүхийн прокурор К.Ханд АНУ-аас хориг тавьжээ

Израилийн Ерөнхий сайд Нетаньяхуг баривчлах шийдвэр гаргасан Гаагийн шүүхийн прокурор К.Ханд АНУ-аас хориг тавьжээ

Олон улсын эрүүгийн шүүх /Гааг/-ээс Израилийн Ерөнхий сайд Нетаньяху болон Батлан ​​хамгаалахын сайд асан Галант нарыг Газын зурваст “2023 оны аравдугаар сарын 8-наас 2024 оны тавдугаар сарын 20-ны хугацаанд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг үйлдсэн” хэмээн сэжиглэн баривчлах шийдвэрийг өнгөрөгч арваннэгдүгээр сар /2024.11/-д гаргасан. 

Тодруулбал,  Гаагийн шүүхээс тэднийг "Газын энгийн ард иргэдийг амьд үлдэхэд шаардлагатай хоол хүнс, ус, эм, эмнэлгийн хэрэгсэл, түлш, цахилгаан эрчим хүч гэх мэт зүйлсийг санаатай, мэдсээр нь хассан" гэж үзсэн юм. 

Тэгвэл АНУ-ын Сангийн яам ерөнхийлөгч Д.Трампын тушаалын дагуу пүрэв гараг /2025.02.13/-т Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий прокурор, Их Британийн иргэн К.Ханыг Америкийн хоригийн жагсаалтад нэмж оруулсан байна. Учир нь Д.Трамп Гаагийн прокурор К.Ханыг Израилийн Ерөнхий сайд болон Батлан ​​хамгаалахын сайдыг баривчлах тушаал гаргасан хэргээр хоригт оруулахаар шийдвэрлэсэн юм. 

Эх сурвалж: BBC