Цагдаагийн байгууллагад өнөөдөр /2025.02.13/ 10.00 цагийн үед ХУД-ийн 19-р хороо Зайсангийн Ази фарм өнгөрөөд замын голд хүн мөргүүлж, дээгүүр нь гарсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу шалгахад "Lеxus 570" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э /47н эр/ албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөсөн асуудал тогтоогдсон. Алба хаагчид эмнэлэгийн тусламж үзүүлсэн бөгөөд биед учирсан хохирлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна