Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад хүрэлцэн ирж, албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик "Чингис хаан" үндэсний музейн танхимуудаар зочилж, Монголын түүх соёлтой өнөөдөр танилцлаа. Хүндэт зочдыг ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, “Чингис хаан” үндэсний музейн дэд захирал Д.Эрдмаа нар хүндэтгэн угтан авсан юм. Мөн ирэх онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиох юм.