Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид шинжлүүлсэн импортын хөлдөөсөн гахайн махны дээжнээс “Гахайн африкийн мялзан өвчин”-ний үүсгэгч илэрсэн байна.
Тодруулбал, Энэ оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 26-4952 дугаар шинжилгээний дүнгээр тус өвчний үүсгэгч баталгаажжээ. Иймд мал эмнэлгийн байгууллагаас гахайн африкийн мялзан өвчин нь хүнд халдварладаггүй боловч гахайн аж ахуйд эдийн засгийн асар их хохирол учруулдаг тул биоаюулгүй байдлыг чанд сахихыг анхаарууллаа.