Энхтайваны гүүрний орчимд ургаж байсан моддыг тайрсан болохыг иргэн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Иргэний харьцуулсан гэрэл зурагт гүүрний зүүн талын ногоон байгууламж бүхий хэсэгт ургаж байсан моддыг тайрсан нь харагдаж буй юм.
Ингээд л модоо тайруулсаар байх уу?
— Шарайд (@bolod_m) September 21, 2026
Нийслэл нь мэдэж байгаа юу?
Нэг модонд 700К ч билүү төлбөр төлдөг санагдана.
Хотын дарга хэн билээ? Мэншиндээд өгөөч pic.twitter.com/OlavawueGh
Тэгвэл холбогдох хуульд зааснаар мод, бут, сөөгийг эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр тайрах, үндсээр нь устгах, гэмтээхийг хориглодог бөгөөд зөвшөөрөлгүй тайрсан тохиолдолд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, мөн экологийн үнэ цэнтэй дүйцэхүйц хэмжээгээр нөхөн тарихаар зохицуулсан байна. Тухайлбал, ургамалд учруулсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлж тооцох зохицуулалттай. Харин нэг мод тарих зардлын хувьд Сонгинохайрхан дүүргийн 2026 оны жишээгээр 3,432 ширхэг тарьц, суулгацыг 23.131 сая төгрөгөөр тарьсан бөгөөд нэг модонд дунджаар 6,740 төгрөг ногдож байгаа юм.