Ш.Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэж, Малайзын талд шилжүүлэн өгөхийг хүслээ

Ш.Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэж, Малайзын талд шилжүүлэн өгөхийг хүслээ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Австралийн холбооны Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт саяхан иргэн С.Шаарийбуу гуайтай уулзахад түүний тавьсан хүсэлтийг нь уламжилж охиных нь амь насыг хөнөөхөд оролцсон нэг этгээд нь Австрали улсад орогнож буй асуудлыг шийдвэрлэж гэмт этгээдийг Малайзын талд шилжүүлэн хуулийн цээрлэл хүлээлгэхэд Австралийн талаас дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.