Энэ оны есдүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар автомашин жолоодож явсан иргэнийг илрүүлж, үйлдлийг таслан зогсоон иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгааллаа.
Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт иргэн “С” нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар /3.99 хувийн согтолттой/ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан байна.
27.10 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
5. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.