Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу мягмар гарагт Цагаан ордонд Йорданы хаан Абдуллатай уулзах үеэрээ АНУ Газын зурвасыг хяналтдаа авна гэдгээ дахин илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ, "Бид Газын зурвасыг авах болно. Бид дахин сэргээн босгоно. Хэрэв АНУ сүйрсэн газар нутгийг авбал бүс нутаг даяар маш их ажлын байр бий болно. Тэдний аз жаргалтай, аюулгүй амьдрах газартай болно гэж бодож байна. Палестинчуудыг нүүлгэн шилжүүлж, Газын зурвасыг сэргээн босгох, хүмүүнлэгийн хүнд нөхцөл байдлыг шийдвэрлэх нь нэн тэргүүний зорилт байх ёстой" гэжээ.
Энэ нь АНУ-ын олон арван жилийн турш баримталж ирсэн бодлогыг өөрчлөх, хүн амыг албадан шилжүүлэхийг хориглосон олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй бөгөөд уг саналыг Йордан өнөөг хүртэл олон улсын эрх зүйн үндсэн зөрчил хэмээн няцаасаар байгаа ч олон тооны Палестинчуудыг өөртөө шингээж авах чадавхдаа санаа зовж байгаа аж. Мөн Палестинчуудыг Газын зурвасаас гаргах Трампын санааг Египет эрс эсэргүүцэв. Өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хамт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ АНУ-ын саналыг анх ил болгосноос хойш Трамп Газын зурвасыг "худалдан авч, эзэмшинэ" гэдгээ тууштай илэрхийлсээр байна.
Эх сурвалж: BBC