ВИДЕО: Онгоц газардсаныхаа дараа хөөрөх зурвасаас гарч өөр онгоцтой мөргөлдсөн хэрэг гарчээ

ВИДЕО: Онгоц газардсаныхаа дараа хөөрөх зурвасаас гарч өөр онгоцтой мөргөлдсөн хэрэг гарчээ

АНУ-ын "Аризона"-ийн нисэх онгоцны буудалд онгоц газардсаныхаа дараа хөөрөх зурвас дээр гулсаж, өөр онгоцтой мөргөлдсөний улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтэж, хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа талаар USA Today өнөөдөр /2025.02.11/ мэдээллээ. 

Хөөрөх зурвасаас гарч осолдсон тус онгоц нь "Мотли Крю" хамтлагийн гоцлол дуучин В.Нилийнх бөгөөд онгоцонд хоёр нисгэгч, хоёр зорчигч байсан бол дуучин өөрөө байгаагүй гэж түүний өмгөөлөгч мэдээлсэн байна. Харин тус онгоцонд В.Нилагийн найз охин болон түүний найз нар байсан бөгөөд тэд эмнэлэгт хэвтсэн байна. Тэд нохойтой явж байсан бөгөөд тэжээвэр амьтад нь ямар нэг гэмтэлгүй, амьд үлджээ. 

Эх сурвалж: USA Today