БНСУ-д өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал зарласан асуудлаар ерөнхийлөгч Юн Сок Ёолыг эрүүгийн хэргийн яллагдагчаар татсан юм.
Тэгвэл түүний шүүх хурал ирэх долоо хоногийн эхээр шийдвэрээ гаргах төлөвтэй байна. Уг шүүх хурлын үеэр Төрийн захиргаа, аюулгүй байдлын сайд асан Ли Сан Мин, Цагдаагийн газрын дарга Чо Жи Хо, Үндэсний тагнуулын газрын дарга Чо Тэ Ён нарын хүмүүс гэрчийн мэдүүлэг өгнө. Хэрэв шүүх түүнийг буруутай гэж үзээд ял оноовол дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зарлах аж. Учир нь тус улсын Үндсэн хуульд ерөнхийлөгчийг огцруулсан тохиолдолд 60 хоногийн дотор нөхөн сонгууль явуулах ёстой гэж заасан байдаг байна.