Орос-Беларусийн эрчим хүчний системээс Балтийн тэнгисийн орнууд гарч, хамааралгүй болж буйгаа мэдэгджээ

Орос-Беларусийн эрчим хүчний системээс Балтийн тэнгисийн орнууд гарч, хамааралгүй болж буйгаа мэдэгджээ

Балтийн тэнгисийн орнууд Европын холбооны эрчим хүчний сүлжээнд холбогдож, Орос-Беларусийн цахилгааны системээс салгаж дууссан гэж мэдэгджээ. 

Энэ талаар Литвийн Ерөнхийлөгч Г.Науседа хэлэхдээ, "Литви улсын эрчим хүчний систем, түүнчлэн Латви, Эстони улсууд Европ тивийн цахилгааны гол сүлжээтэй бүрэн холбогдсон. Ийнхүү Балтийн орнууд Орос-Беларусийн эрчим хүчний системээс салгах ажлыг амжилттай хийж дуусгалаа" хэмээгээд тус мэдэгдлээ Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен, мөн Латви, Эстони, Польшийн удирдагчидтай авахуулсан гэрэл зургийн хамт нийлжээ. BBC агентлагийн мэдээлснээр Орос-Беларусийн эрчим хүчний сүлжээг таслах шийдвэр нь Балтийн орнуудын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлж, Москва, Минскээс хамааралгүй болж байгаа гэжээ. 

Эх сурвалж: BBC