Азийн өвлийн спортын наадамд оролцсон баг тамирчдын хувцас олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна

Азийн өвлийн спортын наадамд оролцсон баг тамирчдын хувцас олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадмын нээлт энэ сарын 7-нд нээлтээ хийсэн билээ. 

Манай улсын баг тамирчид энэхүү наадамд ес дэх жилдээ оролцож, нээлтийн ёслолд жагссан юм. Гэвч манай тамирчдын өмссөн хувцас цахим орчинд олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. 

Тодруулбал, Азийн өвлийн спортын наадамд Монголчууд маань үнсэн саарал хотынхоо өнгийг бэлгэдэл болгон үнсэн саарал хувцас өмсчээ хэмээн бичицгээж байгаа юм. 

Дашрамд сонирхуулахад, энэ удаад манай баг тамирчдын хувцасыг “Канг Вон-2024” залуучуудын өвлийн олимпиор хамтарч ажилласан “Келме” брэнд 40 хүртэл хувийн хямдралтай үнээр нийлүүлсэн. Мөн нийт төлбөрийн 38 сая төгрөгийг Монголын үндэсний олимпийн хорооноос, 75 хувийг Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам, Биеийн тамир спортын хорооноос дэмжлэг үзүүлсэн билээ.  

 




ЭМГЭНЭЛ

10 цагийн өмнө