ВИДЕО: "Japan Airlines" компанийн зорчигч тээврийн онгоц "Delta" компанийн нисэх онгоцтой шүргэлцжээ

ВИДЕО: "Japan Airlines" компанийн зорчигч тээврийн онгоц "Delta" компанийн нисэх онгоцтой шүргэлцжээ

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 5-ны өдөр Японы агаарын тээврийн онгоц баруун жигүүрээрээ "Delta Air Lines компанийн онгоцны сүүлийг мөргөсөн осол гарчээ. 

Орон нутгийн цагаар өчигдөр орой 10:40 цагийн орчимд болсон ослын улмаас Сиэтлийн нисэх онгоцны буудал руу чиглэсэн зарим нислэгийг түр зогсоосон байна. Мөн тус агентлаг энэ үйл явдлыг мөрдөн шалгахаа мэдэгдсэн юм. "Delta" 737-800 онгоц 142 зорчигчтой Пуэрто Валларта руу нисэж байсан бөгөөд Японы агаарын тээврийн Боинг онгоцтой шүргэлцсэн байна. Онгоцонд иргэд гэмтэж бэртсэн гэх мэдээлэл байхгүй бөгөөд зорчигчдыг өөр онгоц руу шилжүүлсэн гэв.

ВИДЕО: