АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп "Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн спортод оролцуулахгүй байх" зарлигт гарын үсэг зурж, трансжендер хүмүүсийг АНУ-д эмэгтэйчүүдийн спортод оролцохыг хориглосон байна. Тэрээр эмэгтэйчүүдийн спорт одоо зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан болно гээд "эмэгтэйчүүдийн спортын дайн дууслаа" гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа "трансжендер солиорлыг зогсооно" гэж мэдэгдсэн юм. Тэрээр албан тушаалдаа орсныхоо дараа холбооны засгийн газрын түвшинд зөвхөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүйсийг хүлээн зөвшөөрсөн захирамжид гарын үсэг зурсан юм.
Эх сурвалж: BBC