Дуудлагын жолооч нэрээр ирсэн залуу жолоочийн биед халдаж, автомашиныг нь дээрэмджээ

Дуудлагын жолооч нэрээр ирсэн залуу жолоочийн биед халдаж, автомашиныг нь дээрэмджээ

Дуудлагын жолооч нэрээр бусдын автомашиныг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал,  Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт автомашинаа дээрэмдүүллээ гэх дуудлага мэдээлэл энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал, нэр бүхий иргэнийг согтсон үед нь дуудлагын жолооч гэх үл таних 20 орчим насны хүн ирж нүд рүү нь нулимс асгаруулагч цацаж, автомашинаас нь чирч буулгаад автомашиныг нь дээрэмдсэн байна. Гэм буруутай байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.