Удирдах албан тушаалын сул орон тооны 19 дэх удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлагдлаа

Удирдах албан тушаалын сул орон тооны 19 дэх удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлагдлаа

Цагдаагийн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын газар, хэлтэс, тасаг, хэсгийн дарга, дотоодын цэргийн байгууллагын ангийн захирагчийн орлогч, анги, тусгай салбарын захирагч, ротын захирагч, тасаг, хэсгийн даргын нийт 30 удирдах албан тушаалын сул орон тоонд алба хаагч, иргэдийн дунд Төрийн албаны зөвлөлтэй хамтран хоёр дахь удаагийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Бүртгэлийг энэ оны 02 дугаар сарын 03-наас 13-ны өдрийг дуустал Төрийн албаны зөвлөлийн OPEN-EXAM шалгалтын цахим системээр бүртгэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг г https://hh.csc.gov.mn/.../fcd7c917-d307-47c2-afda... үзэх боломжтой.

Энэ удаагийн тусгай шалгалтаар анх удаа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын дарга, албаны хэлтсийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдаж байгаагаараа онцлог юм. Тухайлбал, Дундговь, Булган аймгийн цагдаагийн газрын дарга, Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, бүртгэл явагдаж байна. Сул орон тооны болзол, шаардлагыг хангаж буй төрийн албан хаагч, нөөцөд байгаа иргэд Та бүхэн сонгон шалгаруулалтад идэвхтэй хамрагдана уу.