"Дуу чимээ их гаргалаа" гэх шалтгаанаар доод айлдаа орж, хүүхдийн биед халдсан эмэгтэйд торгох шийтгэл оногдуулжээ

"Дуу чимээ их гаргалаа" гэх шалтгаанаар доод айлдаа орж, хүүхдийн биед халдсан эмэгтэйд торгох шийтгэл оногдуулжээ

"Дуу чимээ их гаргалаа" гэх шалтгаанаар доод айлдаа орж, хүүхдүүдийнх нь биед халдсан эмэгтэйд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, шүүхээс торгох шийтгэл оногдуулсан байна.

Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 07-ны "Дуу чимээ их гаргалаа" гэх шалтгаанаар доод айлдаа орж, хүүхдүүдийнх нь биед халдсан эмэгтэйн талаарх бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Тэгвэл тухайн хэрэгт цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл, зургаагийн 20 дугаар зүйлд зааснаар торгох шийтгэл оногдуулах саналтайгаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Харин шүүхээс тус хэргийг хэлэлцээд иргэн Г-д торгох шийтгэл оногдуулжээ.