Офицеруудын ордон-Тэрэлж чиглэлд явж байсан автобусыг өнөөдрөөс зогсоожээ

Офицеруудын ордон-Тэрэлж чиглэлд явж байсан автобусыг өнөөдрөөс зогсоожээ

Нийслэлийн иргэдийн цэвэр агаарт гарах эрэлт хэрэгцээнд үндэслэн Тэрэлж болон Скайресорт руу нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлсэн.

Тэгвэл Офицеруудын ордон Тэрэлжийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг дунд оврын Х:22 "Офицеруудын ордон - Налайх - Тэрэлж" чиглэл нь зорчигч урсгал багатай, Х:4 чиглэлтэй чиглэлийн давхцал үүсгэж байгаа тул Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/10 дугаар тушаалаар Х:22 үйлчилгээг 2025 оны  хоёрдугаар сарын 4-ний өдрөөс зогсоожээ. Иймд иргэд та бүхэн Х:4 "Офицеруудын ордон - Налайх - Тэрэлж" чиглэлийг сонгон үйлчлүүлнэ үү