У.Мөнхбаганы автомашиндаа согтуугаар танхайрсан зөрчлийн хэргийг шүүх рүү шилжүүлсэн ч тэрбээр "нэмж өмгөөлөгч авах"-аар хурлаа хойшлуулжээ

У.Мөнхбаганы автомашиндаа согтуугаар танхайрсан зөрчлийн хэргийг шүүх рүү шилжүүлсэн ч тэрбээр "нэмж өмгөөлөгч авах"-аар хурлаа хойшлуулжээ

Реппер Roockie буюу У.Мөнхбагана согтуугаар автомашин жолоодсон хэргээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 30 хоног саатуулагдаад суллагдсан билээ. 

Тодруулбал,  У.Мөнхбагана нь 2024 оны арванхоёрдугаар сарын 19-ний шөнө 02 цагийн орчимд цахим орчинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгсэл жолоодох үедээ "Намайг хамгийн түрүүнд барьсан цагдаа нарт бүх хөрөнгөө өгье гэх” зэргээр бичлэг хийж нийтэлсэн байдаг. Улмаар цагдаагийн байгууллагаас энэ дагуу шалгалтын ажиллагааг шуурхай явуулж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн У.Мөнхбаганы согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан.

Харин бусдыг цахим орчинд хэл амаар доромжилсон, өдөөн турхирсан асуудалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан юм.

Тэгвэл түүнд холбогдох зөрчлийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, шүүхэд шилжүүлсэн байна.

Ингэхдээ түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.2-ын 1.4 дэх хэсэг буюу олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан хэмээн зүйлчилж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. Харин тус хэргийг шүүх хэлэлцэх үеэр У.Мөнхбагана нь "Нэмж өмгөөлөгч авна"  гэх үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүх хурлыг хойшлуулаад байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.  




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө