Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Л.Рубиалесийг шүүх хурал Мадрид хотноо эхэлжээ. Уг хэргийн шүүх хурал энэ сарын 19 /2024.02.19/-ний өдрийг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Л.Рубиалес 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Испанийн шигшээ багийг ялсны дараа хөлбөмбөгчин Ж.Хермосыг зөвшөөрөлгүй үнссэн хэрэгт буруутгагдах болсон юм.
Харин өчигдөр /2024.02.03/ болсон Мадрид хотод эхэлсэн шүүх хурлын үеэр хөлбөмбөгчин Ж.Хермос Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Л.Рубиалесийн эсрэг мэдүүлэх өгөхдөө "түүнийг хэзээ намайг үнсэхийг зөвшөөрөхгүй байсан", "Түүний хийсэн зүйл бол миний чихнээс барьж, уруул дээр минь үнссэн" гэж мэдэгджээ.
Ж.Гермосогийн хэлснээр "Уруул дээр үнсэх нь эелдэг байдал, нөхөрлөлөөс давсан зүйл" бөгөөд зөвшөөрөлгүйгээр, ямар ч нөхцөлд ийм зүйл тохиолдох ёсгүй гэжээ.
Харин прокурорын зүгээс Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Л.Рубиалесийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр нэг жилийн хугацаанд албадлагын ажил хийлгэж, хоёр жил зургаан сарын хугацаанд хорих ял оноох саналтайгаар шүүхэд хандаад байгаа аж.
Эх сурвалж: BBC