Сар шинийг угтсан бүх нийтийн цэвэрлэгээ энэ сарын 22, 23-ны өдөр болно

Сар шинийг угтсан бүх нийтийн цэвэрлэгээ энэ сарын 22, 23-ны өдөр болно

Жил бүрийн сарын шинийн баярын өмнө нийтийг хамарсан их цэвэрлэгээг зохион байгуулдаг билээ.

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өгсөн мэдээллээр энэ жил нийслэлд 6 удаагийн их цэвэрлэгээ хийхээс хоёрдугаар сарын 02, 03-ны өдрүүдэд эхний цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөжээ. ААН-үүд орчныхоо 50 хүртэлх метр талбайг цэвэрлэнэ. Мөн гэр хорооллын айл өрхүүд амьдарч байгаа газрынхаа гудамж талбайг цэвэрлэнэ. Их цэвэрлэгээтэй холбогдуулан дүүргийн ТҮК-иуд бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөж байгаа аж.