Хубилай хааны түүхэн ололт амжилтын талаар дэлгэрэнгүй өгүүлэх БНСУ-ын tvN телевизийн "Дэлхийн нүцгэн түүх" нэвтрүүлгийн 188-р ангид цацагджээ.
Энэхүү нэвтрүүлэгт тус улсын "Кёнги" их сургуулийн Түүхийн тэнхимийн профессор Квон Ён Чёл багш ажилласан байна. Тэрбээр Хубилай хааныг “хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагч гэгддэг Чингис хааныг давсан гарамгай хүн” хэмээн танилцуулжээ. Уг нэвтрүүлэгт профессор Квон Чингис хааны ач хүү Хубилай хаан дэлхийн хамгийн том нутаг дэвсгэрийн байлдан дагуулагч болохын тулд ямар нарийн стратеги баримталж байсныг дэлгэрэнгүй тайлбарлаж, Хубилай хааны үеийн Монголын эзэнт гүрэн дэлхийн түүхэнд хэрхэн нөлөөлснийг өгүүлэх аж. Мөн уг нэвтрүүлэгт Монголын үндэсний телевизэд тусгай сурвалжлагчаар ажиллаж байсан сурвалжлагч Ли Жи Ка, Үндэсний Батлан хамгаалах яамны Цэргийн эмхэтгэлийн судалгааны хүрээлэнгийн доктор Нам Бо-рам нар ажиллажээ.