"Грэмми 2025" хөгжмийн наадмын “Оны шилдэг цомог” шагналыг Бейонсе хүртлээ

"Грэмми 2025" хөгжмийн наадмын “Оны шилдэг цомог” шагналыг Бейонсе хүртлээ

Хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Грэмми 2025" хөгжмийн наадам өнөөдөр болж байна. 

Энэхүү наадмын “Оны шилдэг цомог” шагналыг Америкийн алдарт дуучин Бейонсе “Cowboy Carter” цомгоороо хүртлээ. Тэрбээр анх удаа энэ шагналыг хүртэж байгаа бөгөөд Грэммийн түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн, хамгийн олон удаа нэр дэвшсэн уран бүтээлч юм. Мөн өмнө нь энэ төрөлд дөрвөн удаа нэр дэвшиж байсан ч шагнал хүртэж байгаагүй бөгөөд өнөөдөр ийнхүү уг нэр хүндтэй шагналыг хүртэж байна.

Өмнө жил "Оны шилдэг цомог" шагналыг дуучин Taylor Swift "Midnights" цомгоороо хүртэж байв. Бейонсе шагнал гардан авсныхаа дараа "хөгжмийн салбарт олон жил хүчин зүтгэсний эцэст хүртэж буй энэ шагналаа хатагтай Мартеллд зориулахыг хүсэж байгаагаа" хэлжээ.