Утааны сонсгол "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдвээр Төрийн ордонд болж байгаа билээ.
Уг сонсголын үеэр иргэн н.Амарзаяа "Би ар гэрийнхээ хоёр гишүүнийг угаарын хийн хордлогоор алдсан. Үхэж байгаа хүмүүсийн тоо хэд хүрэхээр энэ бодлого шийдвэрээ өөрчлөх гэж байгаа юм бэ. Үхэж байгаа хүмүүс нормын дагуу үхэж байгаа гэж ойлгож болох уу. Энэ яг нормоо биелүүлж байгаа юу. Тийм үү. Иймэрхүү асуултыг асуух нь зөв эсэхээ мэдэхгүй байгаа ч гэсэн өөр газраас асуугаад хариулт шийдвэрээ олж авч чадаагүй учраас эндээс асууя. Хариултыг нь авъя гэж бодож ирсэн.
Манай дүүг нас барахад, 5 жилийн өмнө манай ээж амьдрах 5-хан хувийн магадлалтай амьд үлдсэн. 5 жил хэвтэрт байж байгаад саяхан нас барсан. Гэтэл өвчний улмаас гэж бүртгэсэн. Энэ яг зөв үү. Угаарын хийн хордлогоор ухаангүй 5 жил байж байгаад нас барахыг өвчний улмаас гэж бүртгэж байгаа нь яг зөв шийдвэр үү. Энэ хүмүүсийн үхэж байгаа нь яг зөв норм уу. Сайжруулсан шахмал түлш яг зөв шийдвэр үү. Яг зөв шийдэл үү. Тухайн үед намайг энэ талаар яривал Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна гэж сүрдүүлж байсан Үүний шийдвэр нь хэзээ гарах юм. Хэзээ шийдэл нь олдох юм. Энэ хүмүүсийг бид нормын дагуу зөв үхэж байгаа гэж ойлгох уу" гэх асуултыг албаныханаас асуулаа.