М.Нарантуяа: Утаанаас болж хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах тухай журам гаргах ёстой

М.Нарантуяа: Утаанаас болж хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах тухай журам гаргах ёстой

Иргэдийн хүсэлтийн дагуу нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл товлосон хуваарийн дагуу өнөөдөр /2025.02.03/ Утааны сонсгол "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдвээр явагдаж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа ярихдаа, “Утааны сонсголоос тодорхой үр дүн гарах ёстой. Хотын дарга Х.Нямбаатар яагаад энэ хурал дээр суухгүй байгаа юм. Өнөөдөр утаанаас болоод маш олон иргэн хохирсон ч Төр засгаас ямар ч хариу арга хэмжээ аваагүй. Утаанаас болж хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах тухай журам гаргах ёстой.  Хоёр жилийн өмнө бид утааны сонсгол гэж хийж байсан. Гэвч өнөөдөр тодорхой шийдэл гараагүй байна. Сонсгол хийсний үр дүнд ирэх жилийн өдийд утаа тодорхой хэмжээнд буурсан байх ёстой” гэв.