''Лексус 450'' загварын автомашин дугуйгаараа мөсөнд цөмөрсөн байсныг татан гаргажээ

''Лексус 450'' загварын автомашин дугуйгаараа мөсөнд цөмөрсөн байсныг татан гаргажээ

Хөвсгөл  нуурын мөсний зузаан нийт уртын дагуу харилцан адилгүй, мөс хэврэг, цөмрөх магадлалтай байгаа тул иргэд, малчид, тээвэрчид, аялагчдыг хориглох тэмдэг тэмдэглэгээ байршуулсан газруудаар зорчихгүй байхыг анхааруулжээ.

Хөвсгөл нуурын Доод модот булан гэдэг газар Хатгал тосгоноос хойд зүгт 3 км-т Лексус-450 загварын авто машин өнгөрсөн бямба мөсөнд цөмөрсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан нийт 14 алба хаагч 2 авто машинтайгаар аврах ажиллагааг явуулж Улаанбаатар хотоос Ренчинлхүмбэ сумын чиглэлд 3 зорчигчтой хөдөлгөөн үйлдэж байсан автомашины зорчигчийг аюулгүй газар гаргасан байна. Мөн нуурын баруун эргээс 200 метрийн зайтай, усны гүн нь 1 метр, мөсний зузаантай 10-20 см-т байсан авто машиныг татан гаргасан байна. 

Иймд иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр өөрийн болон бусдын амь, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй алхам хийхгүй баталгаат зам гүүрээр зорчих, шөнө оройн цагаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.