Б.Лхагвасүрэн: Цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн нь инфляци 9 хувьд хүрэхэд нөлөөлсөн /ВИДЕО/

Б.Лхагвасүрэн: Цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн нь инфляци 9 хувьд хүрэхэд нөлөөлсөн /ВИДЕО/

Монголбанкнаас 2024 оны нийгэм эдийн засгийн тойм мэдээлэл, мөн статистик мэдээлийн хураангуйг танилцуулж байна.

ВИДЕО:

Энэ үеэр Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: “2024 оны эцэст Монгол Улсын инфляци 9 хувь буюу Монгол банкны зорилтот түвшнээс дээшээ гарчихсан явж байгаа. Тэгэхээр мөнгөний бодлогыг сулруулах орон зай байхгүй байна. Ерөнхийдөө инфляцийн бүтцийг харвал 9 хувийн инфляцийн 1.9 хувьтай тэнцэх нэгжийг төрийн зохицуулалттай цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн болон их дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн цахилгаан, дулааны үнийн өсөлт нь инфляцид 2025 оны туршид нөлөөлсөөр байх шинжтэй. Өөр нэг инфляцид нөлөөлж байгаа зүйл бол махны үнэ байна. Өнгөрөгч 12 дугаар сард махны үнэ огцом нэмэгдсэн нь 9 хувийн инфляцийн 1.4 хувьд нөлөөлж байна. Тийм болохоор Монгол банкнаас  мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэн баримтласаар байх болно” гэв.