ХӨСҮТ: Менингококк халдварын вакциныг хүүхэд бүрт хийдэггүй, тухайн голомтод хийдэг /ВИДЕО/

ХӨСҮТ: Менингококк халдварын вакциныг хүүхэд бүрт хийдэггүй, тухайн голомтод хийдэг /ВИДЕО/

ХӨСҮТ-ээс өнөөдөр /2025.02.03/ томуу болон менингококк халдварын  нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ВИДЕО:

2025 он гарсаар менингококк халдвараар Налайх дүүрэгт өвдсөн гурван настай хүүхэд буюу нэг хүүхэд нас барсан. Өнөөдөр ХӨСҮТ-д менингококк халдварын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Хоёр хүүхдийн биеийн байдал нь дунд, тууралт нэмэгдээгүй, тогтвортой, эмчилгээ хэвийн явагдаж байна. Мөн шинжилгээний хариу хүлээгдэж байгаа. 

-МЕНИНГОКОКК ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМГИЙН САЙН АРГА БОЛ ХООЛОЙГОО ЗАЙЛАХ-

Менингококк халдварын вакцин бол тархалт судлалын заалтаар голомтод хийдэг вакцин. Сайн дурын маягаар юм уу хүүхдүүдэд массаар нь хийдэг вакцин биш юм. Менингококк халдварын голомт гарсан тохиолдолд ойр орчимд нь хийдэг. Хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга бол хоолойгоо сайн зайлах, санац хийх арга байдаг. Менингококкийн үүсгэгч хоолой орчимд 2-8 хоног байршдаг. Өвчний эх уурхай нь эрүүл нян тээгчид байдаг бөгөөд нийт насанд хүрэгчдийн 15 орчим хувь нь эрүүл нян тээгчид байдаг.

Дархлаажуулалтын тухайд  дэлхий нийтэд нэгдсэн сан бий болсон. Үүн дээрээс  манай улсад менигококкийн халдвар бүртгэгдлээ. Ийм үүсгэгч бүртгэгдлээ гэдэг мэдээллийг өгч байж вакцинаа захиалдаг. Манайх хүсэлтээ өгчихсөн, захиалгаа хийчихсэн байна. Вакцинаа авахад бэлэн болсон байгаа.