“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул нь өнгөрсөн оны долдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
Тэгвэл түүнийг "Гэрлэх ёслолын ордон"-ы захирлаар томилсон байна. Тэрбээр Монгол Улсын их сургуулийг Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй. Монгол Ардын намын дэргэдэх НАМЗХ-ны нарийн бичгийн дарга, НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Стратеги академийн дэргэдэх “Улс төрийн боловсролын институтын захирлаар ажиллаж байсан нэгэн аж.