Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн иргэн, Сумын аварга малчин Хүүгээгийн Оргодолын “Өндөр улаан” хэмээх атан тэмээ Монголын хамгийн өндөр тэмээгээр тодорсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл 3 метр өндөртэй тухайн тэмээг Өмнөговь аймагт болсон "Түмэн тэмээний баяр 2025"-т авчирч, олон нийтэд танилцуулсан байна. Энэ жил 21 настай уг тэмээ нь 2014 оноос өнөөг хүртэл "Галбын мянган тэмээний баяр", "Мянган ботгоны баяр", "Нутгаа мөнхөлсөн тэмээчид", "Галбын гурван түмэн тэмээний баяр" зэрэг уралдаанаас Сайхан-Ат төрөлд 8 удаа түрүүлж алтан медаль, 2 удаа мөнгө, 1 удаа хүрэл медаль хүртжээ.