Баянхошуу, Хайлааст, 1-р хороолол орчимд агаар “маш их бохирдолтой” буюу гадаа биеийн хүч шаардсан ажил хийхээс зайлсхийх түвшинд байна

Баянхошуу, Хайлааст, 1-р хороолол орчимд агаар “маш их бохирдолтой” буюу гадаа биеийн хүч шаардсан ажил хийхээс зайлсхийх түвшинд байна

Өнөөдөр өглөө /2025.02.03/ 10:00 цагийн байдлаар Баянхошуу, Хайлааст, 1-р хороолол орчимд агаар “маш их бохирдолтой” буюу архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах шаардлагатай түвшинд байна.

Тодруулбал, Баянхошууд p.m 2.5-403, Хайлаастад p.m 2.5-422 , 1-р хороололд p.m 2.5-489 түвшинд байна. Энэ түвшинд хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх.