Ховд аймаг, Дарви сум Мөрөн багийн “Антен” гэдэг газарт суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг өчигдөр /2025.02.02/ 22:55 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн Булган сумын чиглэлд зорчиж явсан иргэн Д /36 настай, эрэгтэй/-гийн “Приус- 20” загварын 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж, цаснаас татан гаргажээ.