Хаврын морин уралдааныг эсэргүүцэж, цахим өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хаврын морин уралдааныг эсэргүүцэж, цахим өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

"Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн эвсэл, Монголын залуучуудын эвсэл" ТББ-аас хаврын морин уралдааныг зохион байгуулахаар болсон Засгийн газрын шийдвэрийг ёсчлон батлахгүй байх цахим өргөдлийг uih.mn сайтын өргөдөл санаачлах хэсэгт үүсгэж, гарын үсэг цуглуулж эхэллээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 29-нд Засгийн газраас хаврын морин уралдааныг хориглосон Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож, хурдан морины уралдаан зохион байгуулах эрхийг орон нутаг руу шилжүүлсэн.

Ингэснээр гуравдугаар сарын 1-нээс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг аймаг, орон нутгийн ИТХ гаргах бөгөөд 12-оос дээш насны хүүхдээр унуулна хэмээн мэдээлсэн юм.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө