Өнөөдөр төр, нийгмийн зүтгэлтэн, цэргийн суут жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой тохиож байна.
Тодруулбал, 1893 оны xоёрдугаар сарын 2-ны энэ өдөр Анxны долоогийн нэг, Ардын журамт цэргийн журамт цэргийн жанжин “Цагаан дээлт” Дамдины хүү Сүхбаатар мэндэлжээ. Энэ үйл явдлыг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ.