Нийтийн тээврээр зорчихдоо QR кодоор төлбөрөө төлөх боломжтой болжээ

Нийтийн тээврээр зорчихдоо QR кодоор төлбөрөө төлөх боломжтой болжээ

Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим системд бүрэн шилжсэн талаар Шуурхай штабын хуралдаанаар онцолжээ.

Нийтийн тээврийн автобусаар зорчихдоо нийтийн тээврийн автобусны төлбөрийн карт болон бүх төрлийн банкны карт мөн бусад төрлийн төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан өөрт хялбар байдлаар төлбөр төлөх боломжийг бүрдүүлжээ. Жишээлбэл, хамгийн сүүлд нэвтрүүлсэн UBcard аппликейшнийг утсандаа татаж суулгаснаар QR кодоор төлбөр төлөх, зорчилт, цэнэглэлтийн түүхээ харах, ашиглаагүй үлдэгдлээ шилжүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах, тухайн автобусны зорчигчийн дүүргэлтийг харах, замчлуулах, нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол илгээх, нийтийн тээврийн үйлчилгээний талаар шинэ мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлжээ.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө